2011-04-06
Зөвлөгөө

Багш, эцэг эхчүүдийн харилцаа хүүхдийн сурлагад асар их нөлөө үзүүлдэг гэдгийг багш нар баталдаг. Харамсалтай нь хүүхдээ сургуульд нь аваачиж өгөхөөс илүү зүйл хийхгүй байгаа нь эцэг эхчүүдийн том дутагдал болдог. Тэд хүүхдэдээ санаа зовохгүй байгаад бус харин ажил амьдралын асуудлуудаас болоод зүгээр л үүнийг мартаж орхидог. Тэгэхээр эцэг эхчүүдийн мэдэх ёстой зүйлсийн талаар багш нар зөвлөж байна. Багш нарыг хүндэл • Багш бүхэн таны талд байдаг. Багш нар үнэхээр таны хүүхдийг сайн сурч амжилтанд хүрээсэй гэж хүсдэг. Таны хүүхэд сургуульдээрээ ямар нэг асуудалд орооцолдоод танруу у...
2011-04-06
Зөвлөгөө

Сэтгэлзүйчид болон хүний биеийн үйл ажиллагааг судлаачид хүн ухаантай болохын тулд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ. 1. Их юм бичиж бай Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг. Мөн энэ үйлдэл нь юмыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болно. Үүнээс гадна үзэг юм уу, харандаагаар бичих үед гарын тодорхой цэгүүдэд тасралтгүй иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг аж. Тэгэхээр бидний эцэг, эхийн хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэл, хувийн хэргийг сэргээхэд илүү зүйл болохгүй. Гэхдээ заавал гараараа л бичих хэрэгтэй. 2. Хором бүрийг ашигтай ...
2011-04-06
Зөвлөгөө

Хичээлийн жил эхлэж байгаа тул эцэг эхчүүдэд зориулан хэрхэн хүүхдийнхээ хичээлийг сайн хийлгүүлэх талаар зөвлөгөө өгье гэж бодлоо. Та хүүхдээ хэрхэн хичээлийг нь хийлгүүлэх талаар сайн мэдэхгүй, аргаа болохгүй байгаа бол дараах зүйлсийг уншаад үзээрэй. 1. Тэдэнд үүрэг хариуцлагыг нь ойлгуул Хүүхдэдээ бага наснаас нь үүрэг хариуцлага гэсэн ухагдахууныг ойлгуулж, тэдний хийх ёстой хамгийн чухал зүйл бол суралцах юм гэдгийг сануул. Учир нь хүүхдэд үүнийг бага насанд нь ойлгуулах тусам хожим танд илүү амар байх болно. Мэдээж гэртээ үлгэр дууриал бүхий уур амьсгал бүрдүүл. Том ах эгч нар н...